top of page
  • Facebook

Спортын Хороо

Манай Спортын хороо нь спорт, идэвхтэй хөдөлгөөнөөр дамжуулан эрүүл мэнд, сайн сайхан байдал, хамт олны нэгдмэл байдлыг дэмжин хөгжүүлдэг. Бид сагсан бөмбөг, волейбол, ширээний теннис, гүйлт болон бүх насныханд зориулсан төрөл бүрийн спорт, чөлөөт цагийн үйл ажиллагааг зохион байгуулдаг.

657604024_10162237159767155_4812326641393338910_n.jpg
Манай хөтөлбөрүүд

Манай гишүүд Канад дахь Монголчуудын жил бүрийн сагсан бөмбөгийн тэмцээнд оролцож, бусад хотуудын багуудтай өрсөлдөн БК мужийн хамт олныг төлөөлөн амжилттай оролцсон. Энэ жил Спортын хороо 3-р сард ширээний теннисний тэмцээн зохион байгуулж, гишүүдийг нэгтгэсэн хөгжилтэй, өрсөлдөөнтэй арга хэмжээг амжилттай явуулсан.
 

Жил бүрийн уламжлал болгон 4-р сард Ванкуверийн Sun Run гүйлтэд оролцож, энэхүү үйл ажиллагаагаа үргэлжлүүллээ. Мөн долоо хоног бүр тогтмол хуралддаг гүйлтийн бүлэг маань хамтдаа бэлтгэл хийж, эрүүл, идэвхтэй амьдралын хэв маягийг дэмжин ажиллаж байна.
 

Мөн 9-р сарын 6-нд Jericho Beach-д жил бүрийн волейболын тэмцээнээ зохион байгуулж, хамт олноороо нөхөрсөг өрсөлдөөн, идэвхтэй үйл ажиллагаагаар дүүрэн нэг өдрийг хамтдаа өнгөрүүллээ.

Та бидний үйл ажиллагаанд оролцохыг хүсэж байна уу?
Спортын хороонд маань нэгдээрэй

Спортын баг

Хорооны ахлагч: Ч.Уугантуяа
Удирдах зөвлөлийн хариуцсан гишүүн: Д.Төмөрхүү
Хорооны гишүүд: Б.Оргил, Г.Хишка, Д.Мөнхзул, Д.Нямка, Ж.Ананд, Р.Дэлгэрбат, Т.Золзаяа, Т.Тогтуун, Х.Бек, Э.Солонго, Э.Энхболд, Ё.Цогтгэрэл

Дэлгэрэнгүй мэдээлэл: sportscomm@bcmc.ngo

Удахгүй болох арга хэмжээнүүд

Өнгөрсөн арга хэмжээнүүд

Бритиш Колумбийн Монголчуудын Нийгэмлэг

Бритиш Колумбийн Монголчуудын Нийгэмлэг нь xʷməθkʷəy̓əm (Musqueam), Sḵwx̱wú7mesh (Squamish), болон səlilwətaɬ (Tsleil-Waututh) зэрэг Coast Salish First Nations-ын уламжлалт, уугуул үндэстэний нутаг дэвсгэр дээр цугларч, үйл ажиллагаагаа явуулдаг гэдгийг хүлээн зөвшөөрч байна. Бид энэ нутаг дээр амьдарч, суралцаж, хамтдаа тэмдэглэн өнгөрүүлж байгаадаа талархалтай байна.

Имэйл: info@bcmc.ngo
Фэйсбүүк: @bcmc.ngo
Инстаграм: @bcmc.ngo

© 2026 БК Монголчуудын Нийгэмлэг, Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

bottom of page