top of page
  • Facebook
  • Instagram

Тухай

Бритиш Колумбийн Монголчуудын Нийгэмлэг нь урлаг, соёл, боловсрол, спортын чиглэлээр хэрэгжүүлдэг хөтөлбөрүүдээр дамжуулан Бритиш Колумб дахь монголчуудыг холбон, дэмжиж хөгжүүлэх зорилготой ашгийн бус байгууллага юм. Бид Монголын өв соёл, уламжлалыг хадгалан түгээн дэлгэрүүлэхийн зэрэгцээ Канадын олон үндэстний соёлын өнгө төрхийг баяжуулсан, идэвхтэй, хүртээмжтэй, эв нэгдэлтэй хамтын нийгэмлэгийг бүрдүүлэхийг зорьдог.

Удахгүй болох арга хэмжээнүүд

Эрхэм Зорилго: Бритиш Колумб дахь Монголчуудыг нэгдэхэд дэмжлэг үзүүлэxийн зэрэгцээ соёл, урлаг, боловсрол, биеийн тамирын хөтөлбөрөөр дамжуулан өв соёлоо дээдлэн эрхэмлэж, соёлын харилцан ойлголцлыг Канад Улсад төлөвшүүлэн хөгжүүлнэ.

Манай хамт олон

Манай нийгэмлэгийг Удирдах зөвлөл удирдан чиглүүлдэг бөгөөд 20 гаруй хорооны гишүүд сайн дурын үндсэн дээр цаг зав, хувь нэмрээ зориулж, жилийн турш төрөл бүрийн хөтөлбөр, олон нийтийн арга хэмжээг төлөвлөн зохион байгуулж, хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэн ажилладаг.

Xороодын талаар

2026 оноос эхлэн урлаг, соёл, боловсрол, спортын чиглэлээр үйл ажиллагаа зоxион байгуулдаг тусгайлсан хороодыг байгуулж, гол санаачилгыг удирдан хэрэгжүүлэх, хөтөлбөрүүдийн хүрээг өргөжүүлэх, бусад чиглэлээр олон нийтийн оролцоог бэхжүүлэхээр ажиллаж байна. Манай хороодын талаар дэлгэрэнгүй мэдээллийг доорx xолбоосоос авна уу!

Алсын Хараа: Монгол өв соёлоо Канад улсын соёлын хэсэг болгон түгээж,  хайрлан хамгаалж, гүнзгийрүүлэн судалдаг, Бритиш Колумб мужийн нэгдмэл, эв нэгдэлтэй хамт олныг хөгжүүлэн бий болгоно.

Бритиш Колумбийн Монголчуудын Нийгэмлэг

Бритиш Колумбийн Монголчуудын Нийгэмлэг нь xʷməθkʷəy̓əm (Musqueam), Sḵwx̱wú7mesh (Squamish), болон səlilwətaɬ (Tsleil-Waututh) зэрэг Coast Salish First Nations-ын уламжлалт, уугуул үндэстэний нутаг дэвсгэр дээр цугларч, үйл ажиллагаагаа явуулдаг гэдгийг хүлээн зөвшөөрч байна. Бид энэ нутаг дээр амьдарч, суралцаж, хамтдаа тэмдэглэн өнгөрүүлж байгаадаа талархалтай байна.

Имэйл: info@bcmc.ngo
Фэйсбүүк: @bcmc.ngo
Инстаграм: @bcmc.ngo

© 2026 БК Монголчуудын Нийгэмлэг, Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

bottom of page