Багтай танилцаарай
Манай байгууллага нь удирдах зөвлөлийн долоон гишүүнтэйгээр ажилладаг ба жилийн турш хэрэгжүүлдэг хөтөлбөрүүд, олон нийтийн арга хэмжээг зохион байгуулах, хэрэгжүүлэхэд хорооны хорь гаруй гишүүд сайн дурын үндсэн дээр дэмжин ажилладаг. 2026 онд бид Урлаг ба Соёл, Спорт, Боловсролын тусгай хороодыг байгуулж, гол санаачилгуудыг удирдан хэрэгжүүлэх, хөтөлбөрийг өргөжүүлэх, мөн бүх чиглэлд олон нийтийн оролцоог бэхжүүлэх зорилго тавин ажиллаж байна.
Хорооны гишүүд

Багийн танилцуулга
Манай нийгэмлэгийг Удирдах зөвлөл удирдан чиглүүлдэг бөгөөд жилийн турш хөтөлбөр, олон нийтийн арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлэхэд өөрийн цаг заваа харамгүй зориулдаг хорь гаруй сайн дурын хорооны гишүүд дэмжин ажилладаг

ТУЗ-ийн Гишүүн
Алтанбадралтын Халиун
А. Халиун нь Emily Carr University of Art + Design сургуулийг Харилцааны дизайны чиглэлээр төгссөн, урлаг соёл болон харилцаа холбооны мэргэжилтэн юм. Тэрээр Канад даяар урлагийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллаж, харилцаа холбоо, хүртээмжтэй байдал, маркетинг, тэтгэлгийн санхүүжилттэй төсөл, санаачилга, урлаг соёлын хөтөлбөрүүдийн чиглэлээр туршлага хуримтлуулсан. Одоогоор IATSE-д амьд тоглолт, арга хэмжээ болон театрын уран бүтээлүүдийн тайз, техникийн багийг зохицуулан ажилладаг бөгөөд FIFA 2026 зэрэг Ванкувер хотод зохион байгуулагдсан томоохон арга хэмжээнүүдэд ажилласан туршлагатай.
Чөлөөт цагаараа Халиун зураг зурах, дизайн хийх болон байгальд аялах дуртай.
Хороод:
- Хөгжлийн асуудал хариуцсан төлөөлөгч
- Харилцаа холбоо, маркетингийн асуудал хариуцсан төлөөлөгч
- Урлаг, соёлын асуудал хариуцсан төлөөлөгч
Хариуцах чиг үүрэг:
- Тэтгэлэг, хөрөнгө босголт
- Харилцаа холбоо, цахим орчин
- Вэбсайт бүтээх, хөгжүүлэх, удирдах
.jpg)
ТУЗ-ийн Гишүүн
Батмагнайн Алиса
Б.Алиса нь Ванкувер хотын корпорацын салбарт хүний нөөцийн чиглэлээр долоон жил гаруй жил ажиллаж буй, мэргэшсэн (CPHR) мэргэжилтэн юм. Бизнесийн удирдлагын боловсролтой тэрээр стратеги, байгууллагын өсөлт болон хөгжилд голлон анхаарч ажилладаг. БК Монголчуудын Нийгэмлэгийн Удирдах зөвлөлийн гишүүний хувьд Алиса мэргэжлийн харилцаа холбоог бий болгох, нийгэмлэгийн урт хугацааны амжилтыг дэмжин ажиллаx эрмэлзэлтэй. Чөлөөт цагаараа байгальд аялах, хувь хүний хөгжил болон хайртай хүмүүстэйгээ цагийг өнгөрүүлэх дуртай.
Хороод:
- Харилцаа холбоо, маркетингийн асуудал хариуцсан төлөөлөгч
- Боловсролын асуудал хариуцсан төлөөлөгч
- Хөгжлийн асуудал хариуцсан төлөөлөгч
Хариуцах чиг үүрэг:
- Контент, цахим харилцаа холбоо
- Ажлын урсгал, календарийн зохицуулалт
- Сайн дурынхны зохицуулалт
.jpg)
ТУЗ-ийн Дарга
Даваахүүгийн Төмөрхүү
Д.Төмөрхүү нь стратегийн удирдлага болон байгууллагын өөрчлөлтийн чиглэлээр өргөн туршлагатай. 2025 он хүртэл тэрээр Bird Alliance of Oregon-ийн Үйл Ажиллагаа болон Санхүү Хариуцсан Захирлаар (COO & CFO) ажилласан. Өмнө нь Монгол Улсад Ариг Банкны Гүйцэтгэх Захирлаар ажиллаж, Achilles International Mongolia болон Spirit Mongolia ТББ-уудыг хамтран үүсгэн байгуулж, хүртээмжтэй спорт болон орон нутгийн иргэдэд суурилсан байгаль хамгааллын хөтөлбөрүүдийг ахалдаг байв. Тэрээр Монгол Улсын Тогтвортой Санхүүгийн Үндэсний Замын Зургийн хамтран зохиогч бөгөөд уг баримт бичиг нь хуульд тусгагдан мөрдөгдөж байгаа юм. Мөн Монголын Хөрөнгийн Биржийн мөрдөж буй ESG тайлагналын тогтолцоог хамтран боловсруулсан. Чөлөөт цагаараа тэрээр гүйх, хөдөө явах, гэр бүл найз нөхөдтэйгээ цагийг өнгөрөөх дуртай.
Хороод:
- Спортын асуудал хариуцсан төлөөлөгч
- Боловсролын асуудал хариуцсан төлөөлөгч
Хариуцах чиг үүрэг:
- Санхүү, стратеги
- Бүтэц, тогтолцоо, бодлого боловсруулах

ТУЗ-ийн Гишүүн
Доржсүрэнгийн Мөнхзул
Д.Мөнхзул нь Австрали болон Канад улсын их сургууль, зөвлөх үйлчилгээний байгууллагуудад судлаач, хариуцлагатай уул уурхайн зөвлөхөөр зургаан жил ажилласан байгаль орчны мэргэжилтэн юм. Тэрээр тогтвортой хөгжил, орон нутгийн иргэдийн оролцоог дэмжих чиглэлээр сургалт, олон нийтийн хэлэлцүүлэг, хамтын ажиллагааны төслүүдийг төрийн болон төрийн бус байгууллага, их дээд сургуулиудтай хамтран хэрэгжүүлж байсан туршлагатай.
Чөлөөт цагаараа гэр бүл, найз нөхөдтэйгөө байгальд цагийг өнгөрүүлэх, явган аялал хийх, спортоор хичээллэх дуртай.
Хороод:
- Боловсролын асуудал хариуцсан ахлах төлөөлөгч
- Спортын асуудал хариуцсан төлөөлөгч
- Харилцаа холбоо, маркетингийн асуудал хариуцсан төлөөлөгч
Хариуцах чиг үүрэг:
-
Контент, цахим харилцаа холбоо

ТУЗ-ийн Гишүүн
Мэндээгийн Гэрэлчимэг
М.Гэрэлчимэг нь Бритиш Колумбын Sauder Их Сургуулийг маркетинг, ложистикийн xос мэргэжилээр төгссөн. Одоо маркетингийн чиглэлээр ажиллахын зэрэгцээ өгүүлэл бичих, график дизайн, зураг чимэглэл хийх болон орон нутгийн жижиг зураач, гар урлалыг дэмжсэн арга хэмжээг сайн дураараа зохион байгуулж, өргөжүүлж, архивлах болон олон нийтийн урлаг соёл, QTBIPoC орон зайг дэмжсэн арга хэмжээг нэгтгэсэн хуудас болох hotmothertruckers-ийг үүсгэн байгуулагч, хөтлөгч нь юм.
Тэрээр гүйх, авиралт хийх, дугуй унах, кино үзэх, үзэсгэлэн, шинэ залуу уран бүтээлчдийн тоглолтыг үзэх, дэмжих дуртай.
Хороод:
- Харилцаа холбоо, маркетингийн асуудал хариуцсан ахлах төлөөлөгч
- Хөгжлийн асуудал хариуцсан төлөөлөгч
- Урлаг, соёлын асуудал хариуцсан төлөөлөгч
Хариуцах чиг үүрэг:
- BCMC дэлгүүр
- BCMC Instagram хуудас

ТУЗ-ийн Дэд Дарга
Төгөлдөрийн Золзаяа
Т.Золзаяа нь University of British Columbia-н Орон сууцны хөтөлбөрийн Менежер бөгөөд их сургуулийн Орон сууц хэрэгжилтийн төлөвлөлт буюу орон сууцны урт хугацааны стратегийг дэмжих хөтөлбөрүүдийг удирдан ажилладаг. Тэрээр орон сууцны бодлого, хөтөлбөрийн дизайн, оролцогч талуудын хамтын ажиллагааны чиглэлээр арвин туршлагатай. Т.Золзаяа нь Монгол Улс дахь Дэлхийн Банкны Тогтвортой хөгжлийн нэгжид ажиллаж, хот байгуулалт, эрчим хүч, хөдөө аж ахуйн төслүүдэд дэмжлэг үзүүлж байсан бөгөөд одоо тэрээр Metro Vancouver-ийн Орон сууцны хороонд дэд гишүүний үүрэг гүйцэтгэдэг. Чөлөөт цагаараа аялал, гүйлт, гэр бүл найз нөхөдтэйгээ хамт цагийг өнгөрөөх дуртай.
Хороод:
- Урлаг, соёлын асуудал хариуцсан ахлах төлөөлөгч
- Спортын асуудал хариуцсан төлөөлөгч
Хариуцах чиг үүрэг:
- Захиргаа (дүрэм, журам, удирдамж)
- Төслийн удирдлага
- ТУЗ-ийн Даргыг эзгүй үед нийгэмлэгийг төлөөлөн ажиллах

ТУЗ-ийн Гишүүн
Юрагийн Оюунхишиг
Ю.Оюунхишиг нь төслийн менежмент болон чадавхжуулаx чиглэлээр ажилласан 10 гаруй жилийн туршлагатай. Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Азийн Сан, Олон Улсын Шилжилт Хөдөлгөөний Байгууллагад ажиллаж байсан. Тэрээр Нийслэлийн хүний нөөцийг чадавхжуулах сургалтын төвийг байгуулах ажлыг хэрэгжүүлэхэд оролцож, дотоодын шилжилт хөдөлгөөнийг бодлогын түвшинд тусгах чиглэлээр тодорхой ажлуудыг хийж гүйцэтгэсэн. Орон нутгийн ТББ-уудын чадавхыг бэхжүүлэх чиглэлээр ажиллаж, жижиг болон дунд хэмжээний тэтгэлэгт хөтөлбөрүүдийг үр дүнтэй хэрэгжүүлэх, санхүүгийн чадавхыг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлсэн. Тэрээр Онтарио мужийн Монголчуудын холбооны даргаар ажиллаж байсан бөгөөд чөлөөт цагаараа сайн дурын ажил хийх, хөдөө орон нутгаар аялах сонирхолтой.
Хороод:
- Урлаг, соёлын асуудал хариуцсан төлөөлөгч
- Боловсролын асуудал хариуцсан төлөөлөгч
- Хөгжлийн асуудал хариуцсан төлөөлөгч
Хариуцах чиг үүрэг:
- Монгол хэл дээрх бичвэрийн найруулга, зөв бичгийн дүрмийг хянах, засварлах
Өмнөх Удирдах Зөвлөлийн гишүүд

ТУЗ-ийн Гишүүн (2017 - 2026)
Батчулууны Мөнх-Оргил

ТУЗ-ийн Гишүүн (2017-2022 & 2024-2026)
Доржпаламын Болормаа