top of page

Бидний тухай

Товч танилцуулга: Бритиш Колумб мужид төвтэй BC Монголчуудын Нийгэмлэг нь ашгийн бус байгууллага бөгөөд идэвхтэй, эв нэгдэлтэй, оролцоо бүxий хамт олныг бүрдүүлэхийн зэрэгцээ Монгол өв соёлыг Канадын олон соёлт нийгмийн нэг хэсэг болгон бахархалтайгаар түгээн дэлгэрүүлэхээр ажилладаг.

1998 оноос  олон нийтийн идэвxтэй үйл ажиллагаа зоxион байгуулж ирснийг Нийгэмлэгийн зүгээс өргөжүүлэн  урлаг, соёл, боловсрол, спортын чиглэлээр жилийн турш хэрэгжүүлдэг хөтөлбөрүүдийг үргэлжлүүлэн хөгжүүлж байна. 2017 оноос хойш бид урлаг, соёлын 28 арга хэмжээ, спортын 30 үйл ажиллагаа, боловсролын 50 гаруй хөтөлбөр зэрэг нийт 100 гаруй олон нийтийн хөтөлбөрийг зохион байгуулж, иргэдээ холбоx, суралцах үйл явц, соёлын баяр ёслол, сайн сайхан байдлыг дэмжин ажилласаар ирсэн.

 

Манай үйл ажиллагаа бүхэлдээ сайн дурын үндсэн дээр хэрэгждэг бөгөөд Монголын өв соёлыг хадгалж, тэмдэглэн өнгөрүүлэх, бүх насны олон нийтийн гишүүдийг чадавхжуулах, Канад дахь соёл хоорондын ойлголцлыг бэхжүүлэхэд зориулагдсан. Бид эрхэм зорилго, алсын хараандаа тулгуурлан уламжлалаа хүндэтгэхийн зэрэгцээ ирээдүйг угтсан, халуун дулаан, нээлттэй, хүртээмжтэй хамт олны хувьд өсөж хөгжсөөр байна.

2026 оноос эхлэн урлаг, соёл, боловсрол, спортын чиглэлээр үйл ажиллагаа зоxион байгуулдаг тусгайлсан хороодыг байгуулж, гол санаачилгыг удирдан хэрэгжүүлэх, хөтөлбөрүүдийн хүрээг өргөжүүлэх, бусад чиглэлээр олон нийтийн оролцоог бэхжүүлэхээр ажиллаж байна

Бидэнд таны дэмжлэг хэрэгтэй байна!

Our Mission

Алсын Хараа

Монгол өв соёлыг хайрлан хамгаалж, гүнзгийрүүлэн судалдаг Канад улсын олон соёлын нийгэмд бахархалтайгаар түгээн таниулдаг идэвхтэй, эв нэгдэлтэй хамт олныг цогцлоон хөгжүүлнэ.

Эрхэм Зорилго

Британийн Колумб дахь Монголчуудыг холбон нэгдүүлж, дэмжихийн зэрэгцээ соёл, урлаг, боловсрол, биеийн тамирын хөтөлбөрүүдээр дамжуулан өв соёлоо дээдлэн эрхэмлэж, Канадад соёлын харилцан ойлголцлыг төлөвшүүлэн хөгжүүлнэ.

504446694_10237195181920658_3672519869864605893_n.avif

Бритиш Колумбийн Монголчуудын Нийгэмлэг

Бритиш Колумбийн Монголчуудын Нийгэмлэг нь xʷməθkʷəy̓əm (Musqueam), Sḵwx̱wú7mesh (Squamish), болон səlilwətaɬ (Tsleil-Waututh) зэрэг Coast Salish First Nations-ын уламжлалт, уугуул үндэстэний нутаг дэвсгэр дээр цугларч, үйл ажиллагаагаа явуулдаг гэдгийг хүлээн зөвшөөрч байна. Бид энэ нутаг дээр амьдарч, суралцаж, хамтдаа тэмдэглэн өнгөрүүлж байгаадаа талархалтай байна.

Имэйл: info@bcmc.ngo
Фэйсбүүк: @bcmc.ngo
Инстаграм: @bcmc.ngo

© 2026 БК Монголчуудын Нийгэмлэг, Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

bottom of page