top of page
  • Facebook

Боловсролын Хороо

Манай Боловсролын хороо нь хүүхэд, залуучууд болон гэр бүлийн суралцах боломж, соёлын холбоо, оролцоог дэмжих олон нийтийн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлдэг. Бид соёлын онцлогийг бэхжүүлэх, хамт олны хэрэгцээнд нийцсэн, хүртээмжтэй боломжуудыг бий болгоход анхаарч, Бритиш Колумбид амьдарч буй Монголчуудын холбоог бэхжүүлэх зорилготой ажилладаг.

17_MLCP_Mount Pleasant_2026.JPG
Монгол хэл ба соёлын хөтөлбөр (MLCP)

Монгол хэл ба соёлын хөтөлбөр (MLCP) нь “Монгол Ухаан Сургууль”-р танигдсан ба Бритиш Колумбид амьдарч буй хүүхэд, залуучууд болон гэр бүлүүдэд Монгол хэл сурах, соёлын онцлогоо хадгалах, холбоогоо бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлдэг олон нийтийн хөтөлбөр юм. Тус xөтөлбөр нь Канад улсад өсөж буй хүүхдүүд Монгол өв соёлоо сурах, дадлагажуулах, холбоотой байхад нь туслах тогтмол, тав тухтай орчныг бүрдүүлдэг.

Далайд Дусал Нэмэр

“Далайд Дусал Нэмэр” нь Бритиш Колумбид амьдарч буй Монголчуудын Канад дахь амьдралд дасан зохицох, ойлголт авахад нь туслах практик мэдээлэл, дэмжлэг үзүүлдэг олон нийтийн боловсролын цуврал хөтөлбөр юм. Анх шинээр ирэгсдийг дэмжих зорилгоор бий болон өргөжсөөр  өнөөдөр сайн дурынхны удирдсан хичээлээр дамжуулан орон сууц, ажил эрхлэлт, эрүүл мэнд, хоол тэжээл, спорт болон өдөр тутмын амьдралын ур чадвар зэрэг сэдвүүдийг хамарсан өргөн хүрээний хөтөлбөр болон өргөжсөн. Эдгээр хичээлүүд нь хүртээмжтэй, нээлттэй орчинд явагддаг бөгөөд хүн бүрт нээлттэй байлгах зорилгоор хандивын хэлбэрт суурилсан/үнэ төлбөргүй байдаг.

656101356_10162920166737858_2144338677689865586_n.jpg

Дэлгэрэнгүй мэдээллийг educomm@bcmc.ngo хаягаар авна уу.

Боловсролын баг

Хорооны удирдагч: Ш.Дөлгөөн
Удирдах зөвлөлийн хариуцсан гишүүн: Д.Мөнхзул
Хорооны гишүүд: А.Түмэн-Өлзий, Б.Алиса, Б.Номин, Б.Оргилсайхан, Д.Хангал, Д.Төмөрхүү, Д.Болормаа, Г.Мөнхзул, Х.Ариунаа, Х.Ариунцэцэг, Л.Баярмаа, Т.Мөнхбат, Ё.Цогтгэрэл

Та бидний үйл ажиллагаанд оролцохыг хүсэж байна уу?
Боловсролын хороонд маань нэгдээрэй.

Удахгүй болох арга хэмжээнүүд

Өнгөрсөн арга хэмжээнүүд

  • Далайд дусал нэмэр - AI ашиглан ажилд орох боломжоо хэрхэн нэмэгдүүлэх вэ?
    Далайд дусал нэмэр - AI ашиглан ажилд орох боломжоо хэрхэн нэмэгдүүлэх вэ?
    2026 оны 8-р сарын 14 18:15 – 19:30
    Webinar (link to be provided via email)
    “Далайд Дусал Нэмэр” уулзалтын энэ удаагийн сэдэв нь “AI ашиглан ажилд орох боломжоо хэрхэн нэмэгдүүлэх вэ?"
  • Children's Day Picnic
    Children's Day Picnic
    6-р сарын 07. Ня
    Maple Grove Park
    2026 оны 6-р сарын 07 12:30 – 16:00
    Maple Grove Park, 6875 Yew St, Vancouver, BC V6P 5W5, Canada
    Хүүхдийн Баяр 2026
  • Далайд дусал нэмэр (26-2) From Mongolia to Canada: Career Journeys & Job Search Strategies (webinar)
    Далайд дусал нэмэр (26-2) From Mongolia to Canada: Career Journeys & Job Search Strategies (webinar)
    2026 оны 4-р сарын 24 18:00 – 20:00
    Webinar (link to be provided)
    “Далайд Дусал Нэмэр” уулзалтын энэ удаагийн сэдэв нь “Монголоос Канад руу: Ажил мэргэжлийн замнал ба ажил хайх стратеги” юм. Энэхүү цахим уулзалт нь Канадын хөдөлмөрийн зах зээлд хэрхэн амжилттай нэвтрэх талаар бодит туршлага, практик зөвлөгөөг Монголчууддаа хүргэх зорилготой.
  • Mongolian Language & Cultural Program: Монгол Ухаан Сургууль 3-р улирал
    Mongolian Language & Cultural Program: Монгол Ухаан Сургууль 3-р улирал
    2026 оны 4-р сарын 12 13:00 – 16:00
    Mount Pleasant Neighbourhood House, 800 E Broadway, Vancouver, BC V5T 1Y1, Canada
     Монгол Ухаан сургуулийн 2025–2026 оны 3-р улирлын хичээл 4-р сарын 12-нд эхэлж байна. 3-р улиралд үргэлжлүүлэн суралцах болон шинээр элсэх хүсэлтэй бол бидэнтэй холбогдож хүүхдээ бүртгүүлнэ үү!

Бритиш Колумбийн Монголчуудын Нийгэмлэг

Бритиш Колумбийн Монголчуудын Нийгэмлэг нь xʷməθkʷəy̓əm (Musqueam), Sḵwx̱wú7mesh (Squamish), болон səlilwətaɬ (Tsleil-Waututh) зэрэг Coast Salish First Nations-ын уламжлалт, уугуул үндэстэний нутаг дэвсгэр дээр цугларч, үйл ажиллагаагаа явуулдаг гэдгийг хүлээн зөвшөөрч байна. Бид энэ нутаг дээр амьдарч, суралцаж, хамтдаа тэмдэглэн өнгөрүүлж байгаадаа талархалтай байна.

Имэйл: info@bcmc.ngo
Фэйсбүүк: @bcmc.ngo
Инстаграм: @bcmc.ngo

© 2026 БК Монголчуудын Нийгэмлэг, Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

bottom of page