top of page

ТУЗ-ийн гишүүн (Board Director)

Vancouver, BC, Canada

Job Type: Volunteer

Application deadline: March 31, 2026

About the Role

БК дахь Монголчуудын Нийгэмлэг (БКМН)
ТУЗ-ийн гишүүнд нэр дэвшигчдийг урьж байна

Та БК дахь Монголчуудын нийгэмлэгийн ирээдүйд бодит эерэг нөлөө үзүүлэхийг хүсэж байна уу?
БК дахь Монголчуудын Нийгэмлэг (БКМН) нь Төлөөлөн Удирдах Зөвлөлийн (ТУЗ) гишүүнд нэр дэвшигчдийг урьж байна.
ТУЗ-ийн гишүүд нь нийгэмлэгийн стратеги, санаачилга, арга хэмжээ, хөгжлийн чиглэл, санхүүг тодорхойлоход оролцдог. Хэрэв танд санаа, эрч хүч, манлайллын хүсэл байвал бид таныг урьж байна.

Яагаад нэр дэвших вэ?

БКМН-ийн ТУЗ-д ажилласнаар та:

  • БК цаашлаад Канад дахь Монголчуудын эв нэгдэл, хөгжил, Монгол соёл, өв уламжлалын дэлхий дахин дахь дархлаанд бодит хувь нэмэр оруулах.

  • Манлайлал, стратеги, засаглалын болон хамтын ажиллагааны ур чадвараа хөгжүүлэх.

  • Санхүүгийн удирдлага, стратеги төлөвлөлт, хөрөнгө босголт, асуудал шийдвэрлэлт зэрэг чиглэлээр туршлага хуримтлуулж, ур чадвараа хөгжүүлэх.

  • Мэргэжлийн болон хувийн сүлжээгээ тэлэх.

  • Нийгэмдээ утга учиртай хувь нэмэр оруулна


Цагийн шаардлага (ойролцоогоор):

  • Улиралд 5–10 цаг

  • Жилд ~4 удаагийн ТУЗ-ийн хурал (биеэр)

  • Тогтмол хамтын ажиллагаа (ихэвчлэн цахимаар)


Шаардлага:

  • БК мужид 2+ жил амьдарсан

  • 18+ настай

  • Нийгэмлэгээс зохиогдож байсан арга хэмжээнд оролцож байсан бол давуу талтай


Удирдлага, санхүү, хууль, маркетинг, боловсрол, соёл, спорт, олон нийтийн ажил зэрэг чиглэлээр туршлагатай бол давуу тал болно.

ТУЗ-ийн гишүүний бүрэн эрхийн хугацаа: 2 жил
19–30 насны залуучуудын төлөөллийг онцгойлон урьж байна.
Хэрэв сонирхож байвал та доорх анкетыг бөглөж CV/Resume-ээ хавсарган илгээнэ үү.

Form

Sorry, but this form is now closed.

Анкет

1. Хувийн мэдээлэл

2. Холбоо барих мэдээлэл

3. Мэргэжил, ажил эрхлэлт

4. Ур чадвар, туршлага

(аль тохирохыг сонгоно уу)

5. БКМН-д ажиллах сонирхлын товч тайлбар

6. Нийгэмлэгт оруулах боломжит хувь нэмэр

7. Нэмэлт мэдээлэл

Та өмнө нь ТББ, эсвэл сайн дурын байгууллагад ажиллаж байсан туршлагатай юу?

8. Хавсралт

9. Баталгаажуулалт

Би БКМН-д ТУЗ-ийн гишүүнээр сонгогдсон тохиолдолд байгууллагын дүрэм, журам болон БК Нийгэмлэгийн тухай хуульд нийцүүлэн ажиллахыг зөвшөөрч байна.

BC Mongolian Community Society

We acknowledge that the BC Mongolian Community gathers and operates on the unceded territories of the Coast Salish First Nations, including the xʷməθkʷəy̓əm (Musqueam), Sḵwx̱wú7mesh (Squamish), and səlilwətaɬ (Tsleil-Waututh). We are grateful to live, learn, and celebrate on these lands.

© 2026 BC Mongolian Community Society,  All rights reserved.

bottom of page