top of page

Arts & Culture Committee Member

Vancouver, BC, Canada

Job Type: Volunteer

Application deadline: Ongoing 

About the Role

БК Монголчуудын Нийгэмлэг (БКМН)
Соёл урлаг, олон нийтийн арга хэмжээний сайн дурын ажилд урьж байна


Канад улсын БК муж дахь монгол өв соёлоо хадгалан үлдэх, сурталчлах болон элэг нэгтнүүдээ нэгтгэсэн сонирхолтой арга хэмжээнүүдийг хамтран бүтээх чин хүсэлтэй хэн бүхнийг Урлаг, соёлын хорооны сайн дурын багт нэгдэхийг урьж байна.

 

Энэхүү үүрэг нь зөвхөн туслах биш, таны бүтээлч санааг бодит ажил хэрэг болгох, олон нийтийн дунд өөрийгөө нээж, хөгжүүлэх ач холбогдолтой байр суурь юм.
 

Үндсэн үүрэг ба хариуцлага:

  • Арга хэмжээний төлөвлөлт: Нийгэмлэгээс зохион байгуулдаг уламжлалт баяр ёслол (Цагаан сар, Наадам, Шинэ жил), соёлын өдрүүд болон чөлөөт уулзалтуудын хөтөлбөр, санааг боловсруулахад оролцох.

  • Уран бүтээлчдийн зохицуулалт: Монголоос ирж буй уран бүтээлчидтэй холбоо тогтоож, арга хэмжээний хөтөлбөрт урих, зохицуулалт хийх.

  • Тайзны болон талбайн бэлтгэл: Арга хэмжээ болох газрын тохижилт, дизайн, уур амьсгалыг бүрдүүлэхэд бүтээлчээр гар бие оролцох.

  • Сурталчилгаа ба идэвхжүүлэлт: Соёл урлагийн контент, постер бэлтгэхэд санал бодлоо хуваалцах, сошиал сувгуудаар олон нийтэд түгээхэд туслах.
     

Цагийн оролцоо:

  • Сард ойролцоогоор 2–4 цаг, ихэнх ажлыг онлайнаар хийх боломжтой.
     

Хэнд тохиромжтой вэ:

  • Соёл урлаг, олон нийтийн ажилд сонирхолтой, зохион байгуулах авьяастай.

  • Уян хатан, багаар ажиллах чадвартай, идэвхтэй, шинэ санаа санаачлага гаргах дуртай.

  • Канадын олон соёлт нийгэмлэгт монгол үндэстний ижилсэл, өв соёлыг таниулах хүсэлтэй хүн бүхэнд (Өмнөх туршлага заавал шаардахгүй, таны сэтгэл зүтгэл хамгийн чухал).
     

Сайн дурын ажлын давуу тал:

  • Мэргэжлийн өсөлт: Канад улсад Арга хэмжээний менежмент (Event Management), Төслийн удирдлага болон Олон нийтийн харилцааны чиглэлээр практик туршлага хуримтлуулах.

  • Тодорхойлолт захидал: Идэвхтэй ажилласан гишүүдэд нийгэмлэгийн зүгээс Канад дахь ажил эрхлэлт, сургуульд хэрэгцээтэй Сайн дурын ажлын албан ёсны тодорхойлолт (Volunteer Reference Letter) гаргаж өгнө.

  • Сүлжээ (Networking): БК мужийн монголчуудын холбоо, ТУЗ болон соёлын зүтгэлтнүүдтэй танилцаж, танилын хүрээгээ тэлэх.
     

Хэрэв та сонирхож байвал доорх анкетыг бөглөж, CV/Resume-ээ хавсарган илгээн бидэнтэй нэгдээрэй. Хамтдаа халуун дулаан, бүтээлч орчныг бүтээцгээе!
 

Form

Анкет

1. Хувийн мэдээлэл

2. Холбоо барих мэдээлэл

3. Мэргэжил, ажил эрхлэлт

4. Таны сонирхол ба Ур чадвар

(Өөрийн давуу тал болон оролцох боломжтой чиглэлүүдээ сонгоно уу - Олон сонголт хийж болно)

5.  Соёл урлаг, олон нийтийн арга хэмжээний сайн дурын ажилд хамаарах асуултууд

(Товч хариулна уу)

6. Нэмэлт мэдээлэл

Та өмнө нь ТББ, эсвэл сайн дурын байгууллагад ажиллаж байсан туршлагатай юу?

7. Хавсралт

8. Баталгаажуулалт

Би БКМН-д нягтлан бодох бүртгэлийн сайн дурын ажилтнаар сонгогдсон тохиолдолд байгууллагын дүрэм, журам болон БК Нийгэмлэгийн тухай хуульд нийцүүлэн ажиллахыг зөвшөөрч байна.

BC Mongolian Community Society

We acknowledge that the BC Mongolian Community gathers and operates on the unceded territories of the Coast Salish First Nations, including the xʷməθkʷəy̓əm (Musqueam), Sḵwx̱wú7mesh (Squamish), and səlilwətaɬ (Tsleil-Waututh). We are grateful to live, learn, and celebrate on these lands.

© 2026 BC Mongolian Community Society,  All rights reserved.

bottom of page