Naadam Festival
Sat, Jun 20
|John Hendry Park (Trout Lake Park)
Тулгар төрийн 2,235, Их Монгол Улсын 820, Ардын хувьсгалын 105 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Британийн Колумбид зохион байгуулагдах баяр наадмын арга хэмжээнд эрхэм таныг хүрэлцэн ирэхийг урьж байна.


Time & Location
Jun 20, 2026, 11:00 a.m. – 5:00 p.m.
John Hendry Park (Trout Lake Park), 3300 Victoria Dr, Vancouver, BC V5N 4M4, Canada
Guests
Overview
Тулгар төрийн 2,235, Их Монгол Улсын 820, Ардын хувьсгалын 105 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Британийн Колумбид зохион байгуулагдах баяр наадмын арга хэмжээнд эрхэм таныг хүрэлцэн ирэхийг урьж байна.
Арга хэмжээ хөтөлбөрийн дагуу цагтаа эхэлж, хуваарийн дагуу явагдах тул та бүхнийг цагтаа ирэхийг хүсье.
Өв соёлоор баялаг энэхүү арга хэмжээнд аль болох олон хүнийг хамруулах зорилгоор БК Наадмыг жил бүрийн зургаадугаар сарын гурав дахь Бямба гаригт уламжлал болгон зохион байгуулж байхаар шийдвэрлэсэн билээ. Учир нь энэ үед сургуулиуд дөнгөж амарсан, өрхүүдийн зуны аялал хараахан эхлээгүй байдаг тул оролцогчид БК Наадамдаа олноор оролцох, цаашлаад Улсын наадмаа ч мөн биеэр үзэх боломж үүсч байгаа юм. Энэ нь Монголын аймаг, сумд орон нутгийнхаа онцлогт нийцүүлэн наадмын товоо тогтоодог уламжлалтай мөн нийцэлтэй болно.
Хөтөлбөрийн хураангуй
Нээлтийн үйл ажиллагаа
Төрийн далбаа залах ёслол (Монгол, Канад)
Register
Community Access (Free)
Register Now
$0.00
Total
$0.00